Оросын тэрбумтан Алексей Мордашовтой холбоотой тансаг хөлөг онгоц Ормузын хоолойг гатлав

Оросын тэрбумтан Алексей Мордашовтой холбоотой тансаг хөлөг онгоц Ормузын хоолойг гатлав

АНУ-Ираны хурцадмал байдлын гол цэг болоод буй Ормузын хоолойгоор Оросын хоригт багтсан тэрбумтан Алексей Мордашовтой холбоотой тансаг хөлөг онгоц нэвтэрсэн талаар тээврийн мэдээллийн сангууд мэдээллээ.

MarineTraffic платформын мэдээлснээр “Nord” нэртэй, 142 метр урт, 500 сая ам.доллараас дээш үнэлгээтэй уг олон давхар амралтын зориулалттай хөлөг онгоц баасан гарагт Дубайн боомтоос хөдөлж, бямба гарагийн өглөө Ормузын хоолойг гатлан, ням гарагийн өглөө эрт Мускат хотод хүрсэн байна.  Одоогоор тус хөлөг онгоц уг маршрутаар зорчих зөвшөөрлийг хэрхэн авсан нь тодорхойгүй байна.  Алексей Мордашовын хувьд “Nord” хөлөг онгоцны албан ёсны эзэмшигчээр бүртгэлгүй боловч 2025 оны тээврийн мэдээлэл болон Оросын компанийн баримтаар уг хөлөг онгоц 2022 онд түүний эхнэрийн эзэмшлийн компанийн нэр дээр бүртгэгдсэн байна. Тус компани нь ОХУ-ын Череповец хотод бүртгэлтэй бөгөөд Мордашовын гангийн “Северсталь” компанийн төв ч мөн энд байрладаг. Мордашов нь ОХУ Украинд халдсантай холбоотойгоор Ерөнхийлөгч Путинтэй ойрын харилцаатай гэх шалтгаанаар АНУ болон Европын холбооны хоригт багтсан Оросын бизнес эрхлэгчдийн нэг юм.