Автобусны жолооч анхан шатны тусламж үзүүлж хүний амь аварчээ

Автобусны жолооч анхан шатны тусламж үзүүлж хүний амь аварчээ

“Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-078 дугаартай автобусны жолооч Г.Эрдэнэбаатар албан үүргээ гүйцэтгэж явахдаа хүний амь аварчээ.

Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны үүрээр түүний жолоодож явсан автобусанд нэг зорчигчийн бие муудан ухаагүй байхад жолооч анхан шатны тусламж шуурхай үзүүлжээ. Улмаар тухайн иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгч алтан амийг нь аварсан байна.