Монголын Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийж "Арваннэгдүгээр сарын 13 буюу ирэх пүрэв гарагийн өглөөний 08.00 цагаас эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардан ажил хаяна" гэж мэдэгдсэн.
УИХ 2026 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд энэ долоо хоногт багтаан батлах хуулийн хугацаатай. 2026 оны төсвийн төсөлд эмч, эмнэлгийн байгууллагын цалинг 15-20 хувиар нэмэгдүүлэхээр тусгаж байгаа ч энэ нь хангалтгүй хэмжээ, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж Монголын Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс байр сууриа илэрхийлсэн. Улс даяар 21 аймаг нийслэлийн 100 гаруй эмнэлгийн эмч, ажилтнууд ажил хаялтад нэгдэхээ илэрхийлээд байгаа аж.