Өнөөдөр /2025.11.06/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилсан "Ухаа худаг"-ийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ.
Уг тогтоолд,
- Тавантолгойн бүлэг ордод хамаарах Ухаа худаг тусгай зөвшөөрлийг ашиглаж байгаа үйл явц хуульд нийцэж буй эсэх
- Тавантолгойн бүлэг ордод хамаарах оффтейк гэрээнүүд хууль тогтоомжид нийцсэн эсэх
- Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Ухаа худгийн орд ашиглалтын мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийх гурван зорилготой гэж бичжээ. Л.Оюун-Эрдэнийн санаачилсан эл тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Д.Жаргалсайхан, Ц.Идэрбат, Г.Лувсанжамц, М.Мандхай, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Ч.Номин, О.Номинчимэг, Н.Номтойбаяр, Г.Очирбат, П.Сайнзориг, М.Сарнай, Б.Тулга, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, Ө.Шижир, М.Энхцэцэг, Р.Эрдэнэбүрэн нар дэмжиж гарын үсэг зурсан байдаг.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм байна. УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүй мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.
