Украины цэргийнхний нийтэлсэн дайны бүсэд тэнүүчилж явсан хоёр бөхтэй монгол тэмээг аварсан гэх дүрс бичлэг цахим орчинд нийтлэгдэж, олны анхаарлыг татаж эхэлжээ.
Энэ талаар БНСУ-ын "MBN" телевиз мэдээлэхдээ, "Дайны үеэр 15 мянга гаруй цэргийн тээврийн хэрэгсэл сүйрсэн тул Оросын цэргийнхэн цэрэг болон хангамжаа тээвэрлэхдээ тэмээ, илжиг ашиглаж байгаа. Тэдгээр тэмээний нэг болох хоёр бөхтэй монгол тэмээг Украинчууд олзолсон байна" гэжээ. Мөн Оросын цэргийнхний морин цэргийн бэлтгэлийн бичлэгийг нийтэлсэн байна. Морьд замгүй газар ч хурдан давхиж чаддаг бөгөөд зөнгөөрөө тэсрэх бөмбөгөөс зайлсхийж чаддаг нь дайнд ашиг тустай байгаа аж. Бичлэгийг ЭНД ДАРЖ харна уу.
Эх сурвалж: MBN