Сонгинохайрхан дүүрэгт гарсан ослын улмаас төмөр хийцэд хавчуулагдсан байсан 18 настай иргэнийг эсэн мэнд гаргажээ

Сонгинохайрхан дүүрэгт гарсан ослын улмаас төмөр хийцэд хавчуулагдсан байсан 18 настай иргэнийг эсэн мэнд гаргажээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 12:04 цагт ОБЕГ хүлээн авчээ. Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Bongo- 3” загварын бага оврын ачааны автомашин, иргэн Ж-гийн “Vellfire” загварын суудлын автомашинтай мөргөлдөж ачааны автомашинд зорчиж явсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны харьяат иргэн Б /18 настай, эрэгтэй/-ын  2 хөл автомашины бүхээгт хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.