МУСГЗ, профессор, шинжлэх ухааны доктор М.Зулькафильд МУИС-ийн Эмерит профессор цол олгох ёслол болно

МУСГЗ, профессор, шинжлэх ухааны доктор М.Зулькафильд МУИС-ийн Эмерит профессор цол олгох ёслол болно

Өнөөдөр /2025.10.23/ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, профессор, шинжлэх ухааны доктор М.Зулькафильд МУИС-ийн Эмерит профессор цол олгох аж. Уг ёслолыг МУИС-аас зохион байгуулж, хичээлийн I дүгээр танхим "Дугүй заал"-нд зохион байгуулах юм байна. 

М.Зулькафиль нь 1981 онд ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 1981-1991 онд МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимд багш, 1991-2023 онд МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч, 2023 оноос СИТИ их сургуульд Эрдэм шинжилгээний "Сэтгүүл зүй" сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байна. 1989 онд "Монголын орон нутгийн сонины нийтлэлийн үр нөлөөг дээшлүүлэх асуудалд" сэдвээр дэд эрдэмтэн, 1997 онд "Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага: Түүх, онол, практикийн асуудлууд" сэдвээр шинжлэх ухааны доктор хамгаалсан. 

Тэрбээр "Орчин үеийн Монголын сэтгүүл зүй", "Сэтгүүл зүйн онолын үндэс", "Сэтгүүл зүйн онолын зарим асуудал", "Сэтгүүл зүйн тайлбар толь", "Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онол, практик", "Сэтгүүлчийн ур чадвар", "Монголын олон нийтийн мэдээлэл: Нэг үзэл суртлаас олон ургальч үзэл хүртэл" зэрэг 30 орчим сурах бичиг, нэг сэдэвт зохиол гаргажээ. М.Зулькафиль нь орчуулгын 6 ном, судалгааны 100 гаруй өгүүлэл нийтлүүлсэн. 3арим бүтээл нь АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Казахстаны эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлэгдсэн байна.