Улсын хэмжээнд шатанхууны хомсдол үүсээд байгаа талаарх мэдээлэл байгаа.
Харин албаныхан иргэд цахим сүлжээнд цацагдсан худал мэдээлэлд итгэж, нөөцлөх байдлаар шатахууны хомсдол үүсгэж байна гэдгийг тодотгож байна. Тэгвэл нефть импортлогч аж ахуйн нэгжүүд болох “Сод Монгол”, “Шунхлай”, “Тэс петролиум”, “Монсуль”, “Газ ойл”, “Аргал ойл” зэрэг компаниуд мэдэгдэл гаргажээ. Тэд мэдэгдэлдээ "Шатахуун түгээх станцууд өндөр ачаалалтай ажиллаж байгаа хэдий ч шатахуун олголтоо хэвийн үргэлжлүүлж байгаа"-г дурджээ. Мөн нөөц хэвийн, нийлүүлэлтэд ноцтой доголдол гараагүйг мэдэгдсэн байна.