Өчигдөр оройноос /2025.10.20/ шатахуун түгээх газрууд бензин, түлш олгохгүй байгаагаас шалтгаалж, автозамуудын нэгдүгээр эгнээг хааж, урт дараалал үүсэж буй бичлэг, зураг цахим орчинд багагүй гарч байна. Харин салбарын сайд нийлүүлэлт, татан авалт хэвийн байхад иргэд зохиомол хомсдол үүсгэж байгаа хэмээн мэдэгдэж буй.
Тэгвэл өнөөдөр /2025.10.21/ хотын зарим байршилд шатахуун, бензин авах зорилгоор ШТС-ын орчимд автомашинууд урт дараалал үүсгэсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгааг мэдээлжээ. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.