МУГТ Э.Халиунболд Марокын Раллиг амжилттай дуусгаж, дэлхийн шилдгүүдийг ардаа орхин “ТОП-5”-д бичигдлээ
Мотоспортын Марокын Ралли төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. Э.Халиунболдын хувьд 116 тамирчнаас дэлхийн чансааны 13 дугаарт бичигдэж, Монгол улсаа Дэлхийн Ралли Рейдийн эрэмбэнд дээгүүрт багтааж чадлаа. Монголчууд Дакар ралли, Абу даби элсний челлэнж, Марокин ралли, Торгоны ралли-д Монголын тамирчид оролцож эхлээд чамгүй олон жилийг ардаа үдсэн. Э.Халиунболдыг үйлдвэрийн багийн анхааралд өртөхүйц хэмжээний амжилтыг үзүүлж буйг ралли экспертүүд онцлов.
2019 онд авсан гэмтлийнхээ улмаас спортоос багагүй хугацаанд холдсон Э.Халиунболд “Дакар Ралли 2026” уралдаанд оролцохоор цуврал тэмцээнүүдэд ур чадвар, тэсвэр хатуужил, бэлтгэл сургуулилтын үр дүнгээ шалгаж буй. Мотоспортын тамирчдын амжилт, ялалтыг өсгөх, ур чадварыг нь нэмэгдүүлэх, Монгол Улсынхаа нэрийг тэсвэр тэвчээр, хатуужил, эр зоригийн илэрхийлэл болсон “Дакар ралли” уралдаанд дуурсгах зорилгоор санаа сэтгэл нэгдсэн залуус баг болжээ.
“Дакар Ралли”-д өрсөлдөх Монголын баг тамирчдын тоог нэмэгдүүлэх, илүү хүчтэйгээр Саудын Араб улсыг зорихыг “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхан зорилгоо болгон ажиллаж байгаа бөгөөд уг төслийн зохицуулагчаар Э.Ууган-Эрдэнэ удирдан ажиллаж байна. Ралли2 төрөлд алдарт BAS world KTM баг Марокын Раллигийн аварга баг болоход манай тамирчны цуглуулсан оноо “Тал Нутгаас Дакарт” төслийн алхам бүртээ амжилттай урагшилж буйг харуулсаар...