Х.Нямбаатар: Иргэд ид хүйтнээс өмнө нүүрсээ нөөцөлж авдаг нь зохиомол хомсдол бий болгож байна

Х.Нямбаатар: Иргэд ид хүйтнээс өмнө нүүрсээ нөөцөлж авдаг нь зохиомол хомсдол бий болгож байна

Энэ онд 5000 өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд өнөөдөр /2025.10.21/ хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ЧД-ийн 13 дугаар хороонд ажиллаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар хагас коксон болон шахмал түлшний хомсдол үүссэн гэх асуудалд тайлбар хийлээ.

Тэрбээр “Би иргэдэд ний нуугүй үнэнээ хэлнэ. Гадуур ямар ч хомсдолгүй байгаа гэдэг зүйл ярихгүй. Үдээс хойш гэхэд зарим цэгүүдэд шахмал түлш болон хагас коксон нүүрс тасалдаад байгаа. Иймд өнөөдөр тээвэрлэгч нартай тохирлоо. Өглөө болон үдээс хойш гээд өдөрт хоёр удаа 5000 тонн бус 10 мянган тонн нүүрс нийлүүлэлт хийнэ. Иргэд ид хүйтрэхээс өмнө түлшээ нөөцөлж авдаг. Энэ байдал нь зохиомол хомсдолыг бий болгож байна. Энэ асуудлыг хоёр хоногийн дотор шийдвэрлэнэ” гэлээ.