Евро-5 стандартын АИ-92 автобензинийг БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хэлцэл хийж байна

Евро-5 стандартын АИ-92 автобензинийг БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хэлцэл хийж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахуун хомсдоод буй асуудлаар импортлогч аж ахуй нэгжүүдтэйгээ уулзжээ. Салбар яам болон ААН хамтарсан Ажлын хэсэг БНХАУ-ын экспортлогч компанитай уулзахаар Бээжин хот руу явж байгаа аж. Энэ хүрээнд евро-5 стандартын АИ-92 автобензинийг БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлээр хэлцлүүдийг хийж байна.Энэ асуудлаар цаг алдалгүй Хятадын талтай тохироод нийлүүлэлтээ хийхээр ажиллаж байгаа гэв.