УУХҮ-ийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогч аж, ахуй нэгжүүдтэй уулзана

УУХҮ-ийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогч аж, ахуй нэгжүүдтэй уулзана

Монголчуудын өргөн хэрэглэдэг АИ 92 шатахууны нөөц багасч,  ШТС-иудаас олдохгүй байгаа талаар иргэд шүүмжилж байна.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Дамдинням "Манай улс түлш шатахууны хувьд 100 хувь хөрш орнуудаас импортолдог. Хөрш орнуудын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан манай дотоод хангалтад өөрчлөлт ордог. АИ-92 автобензиний аравдугаар сарын ОХУ-аас авах импортын захиалга өмнөх жилүүдийнхээс багагүй хэмжээнд хийгдсэн, БНХАУ-аас өмнөхөөс илүү хэмжээтэй захиалж татан авалт хийж байгаа ч хүндрэлтэй байдал бүр мөсөн арилахгүй байна.  Ялангуяа Улаанбаатар хотод хэрэглээ эрс нэмэгдэж хэрэглэгчид нөөцлөх байдал бий болоод байгаа. Энэ нь хүндрэл үүсэх нэг гол шалтгаан болоод байгааг ойлгож хүлээн авахыг хүсье. Өмнөх жилүүдэд байсан хэмжээнээс илүү ихээр худалдан авах, нөөцлөх хандлагатай байгаа нь улсын нөөцийн сав багатай манай хэрэглээнд дарамт үүсгээд байна. Ийм үед нийтэд хүртээмжтэй байх үүднээс хязгаарлалттай олгохоос өөр аргагүй байдалд оруулж байгааг ойлгож хүлээн авна гэж найдаж байна. Шатахуун импортлогч ААН-үүдтэйгээ хамтран хүндрэлийг даван гарахын тулд байнга ажиллаж байгаа болно. Цаашид олон жилийн турш яригдаж бодитой үйлдэл хийгдээгүй явж ирсэн түлш, шатахууны агуулахаа яаралтай барьж байгуулах хэрэгтэй байна" гэсэн юм. 

Тэгвэл эл асуудлаар тэрбээр өнөөдөр /2025.10.21/ шатахуун импортлогч аж, ахуй нэгжүүдтэй уулзахаар болжээ. Уулзалтаар зохион байгуулалтын шинэ хувилбар, шийдвэр гарна гэх хүлээлт байна.