Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт скүүтер, мопед, цахилгаан дугуйг өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй.
Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх тээврийн хэрэгслийг 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Хязгаарлалт тогтоосон хугацаанд техникийн шаардлагыг хангасан мотоцикл (суррон загварын тээврийн хэрэгсэл), мопед (скүтер загварын тээврийн хэрэгсэл)-ийг бүртгэлжүүлэх аж. Улмаар улсын бүртгэлийн дугаар олгох, хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх, түрээслүүлэгч байгууллагуудтай гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох газруудад даалгажээ.