Алтайн уулархаг нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл үүлшиж, ялимгүй цас орно

Алтайн уулархаг нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл үүлшиж, ялимгүй цас орно

Алтайн уулархаг нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл үүлшиж, ялимгүй цас орно. Бусад нутгаар цэлмэг, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр байх юм.

Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10--15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5--10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2-+7 градус дулаан, бусад нутгаар 0--5 градус хүйтэн байна.