Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт өчигдөр буюу 2025 оны аравдугаар сарын 18-ны 02:12:46 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Газар хөдлөлт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс Баруун зүгт 62км , Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвөөс Баруун хойд зүгт 81км, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс Баруун урд зүгт 92км зайд болжээ.