“МИАТ-ийн агаарын хөлөг Мөрөн нисэх буудал дээр шатаж байна” гэх худал мэдээлэл түгээж буйтай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ

“МИАТ-ийн агаарын хөлөг Мөрөн нисэх буудал дээр шатаж байна” гэх худал мэдээлэл түгээж буйтай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ

Өчигдөр буюу 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зарим иргэд болон нэр бүхий мэдээллийн хуудсууд “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг Мөрөн нисэх буудал дээр шатаж байна” гэх мэдээлэл нийтэлсэн.

Тус мэдээллийн эх сурвалж нь 2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь “Өлгий” нисэх буудал бусад холбогдох байгууллагуудтай хамтран “Код-1” буюу Нисэх буудалд тохиолдсон “Агаарын хөлгийн осол, зөрчил” сэдэвт дадлага сургуулилт хийх үеийн үйл явц юм. Энэхүү үйл явдлыг мушгин гуйвуулж, илт худал мэдээлэл түгээж байгаа нь МИАТ ТӨХК-ийн нэр хүнд болон зорчигч үйлчлүүлэгчдэд нөлөөлөх зохисгүй үйлдэл гэж үзэж байгаа тул яаралтай зогсоохыг хүсч байна. Мөн цаашид үргэлжлүүлэн бодит бус эх сурвалж бүхий худал мэдээлэл түгээсэн тохиолдолд тухайн хувь хүн, хэвлэл мэдээллийн байгууллагыг хуулийн байгууллагад хандаж, шалгуулахыг албан ёсоор мэдэгдэж байна.