Өнөөдөр /2025.10.16/ 14:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын ихэнх дүүрэг болон олон аймагт цахилгаан тасраад байна. Цахилгаан тасарсан энэ байдал сүүлийн 2 цаг орчмын хугацаанд үргэлжилж байна.
Тэгвэл энэхүү цахилгааны тасалдалтын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, "14.00 цагийн үед ОХУ-аас импортолдог 220 кв-ын хос хэлхээтэй шугам тасарсан. Одоо буцаагаад залгаж байна. Нэг шугамаа залгасан. Удахгүй хоёр дахь шугам залгах байх. Цахилгааны өндөр хэрэглээтэй зарим хэрэглэгчдийг түр хязгаарлаад байна. Удахгүй хэвийн байдалд орно. Систем хэвийн ДЦС-ууд хэвийн ажиллаж байна" гэлээ.