2026 онд Онцгой байдлын салбарт 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

2026 онд Онцгой байдлын салбарт 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

2026 оны улсын төсөвт Онцгой байдлын салбарт 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хийгдсэн хамгийн өндөр хэмжээний хөрөнгө оруулалт болж байна. Энэ хөрөнгө оруулалтыг Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийг үе шаттай шинэчлэх, олон улсын стандарт хангасан аврах, гал унтраах хэрэгсэл, хамгаалалтын хувцас, тусгай зориулалтын автомашин, нисдэг тэрэг зэрэг өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хангах, мөн мэргэжлийн боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх сургалт, дадлагын хөтөлбөрүүдийг дэмжих зорилготойгоор зарцуулахаар төлөвлөжээ.

Энэхүү хөрөнгө оруулалт нь Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны үр дүнг шинэ түвшинд хүргэхийн зэрэгцээ  иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах юм. Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний тогтолцоог бий болгох" зорилтыг тусган, энэ хүрээнд сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын реформ хийх арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.