Хөвсгөл аймгийн Тариалан суманд иргэн “Ц” нь 10.06-ны өдрийн 18:00 цагийн орчим иргэн Х-гийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 16:15 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сум дахь 46 дугаар анги, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэр, орон нутгийнхан иргэн Ц /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн Булган аймаг, Орхон суманд тус сумын харьяат иргэн “Д” нь 10.12-ны өдрийн 18:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.15-ны өдрийн 11:42 цагт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Д/16 настай, эрэгтэй/-ыг 13:27 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.