Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаан байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +11...+13 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
