Төрийн банк комплайнсын ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

Төрийн банк комплайнсын ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

Төрийн банк Олон улсын комплайнсын ажилтны өдрийг тохиолдуулан комплайнсын ажилтнуудад зориулсан сургалт, арга хэмжээг зохион байгууллаа.

Монгол улсын төв банк, Санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөгчид болон арилжааны банкуудын комплайнсын мэргэжилтнүүд оролцсон энэхүү арга хэмжээний үеэр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль(МУТСТ)-ийн хэрэгжилтийг хангах талаар харилцан санал солилцсон юм. Мөн Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага(FATF)-ын Ази, Номхон далайн бүлэг(APG)-ээс хийх Монгол Улсын Харилцан үнэлгээ, Үндэсний эрсдэлийн үнэлгээ болон МУТСТ тогтолцооны хүрээнд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломжуудын талаар сургалтад хамрагдагсан комплайнсын ажилтнууд байр сууриа илэрхийлэв.

Хууль тогтоомжийг чандлан мөрдөх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилго бүхий энэхүү сургалт, арга хэмжээнд салбарын 50 орчим комплайнсын ажилтан оролцлоо.

Итгэл төгс – Ногоон ирээдүй