Өнөөдөр Хүннү 2222 хорооллын баруун талд 640 хүүхдийн суудалтай улсын сургууль барих барилга угсралтын ажлыг эхлүүлж, барилгын шав тавигдлаа.

ХУД-ийн 18 дугаар хороонд 20 мянган хүн амтай бөгөөд сургуулийн насны 4-5 мянган хүүхэд амьдардаг томоохон хороо юм. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нар идэвхийлэн хөөцөлдсөний дүнд Номин компанийн эзэмшилд байсан 7 мянган м2 газрыг улсад авч, улсын сургуульгүй тус хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барих шав тавигдлаа. Тус сургууль ирэх оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно.