Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 30-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +13…+18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +21...+26 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. +20...+22 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
