128 бөхийн сорьцыг ХБНГУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлнэ

128 бөхийн сорьцыг ХБНГУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлнэ

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллалаа.

Өмнө нь дөрөв давсан 32 бөхөөс сорьц авдаг байсан бол энэ жилээс эхлэн Үндэсний их баяр наадмынтухай хуульд заасны дагуу 21 аймаг, гурван дүүргийн баяр наадмын шөвгийн дөрвөн бөхөөс нийт 96 буюу 128 бөхийн сорьцыг ХБНГУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж ажиллах тухай Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа мэдээлсэн. 

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 онд баталсан. Хуулийн 21.5 заалтад "Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна" гэж заасан байдаг. Хэрэв шинжилгээ авахгүй бол тухайн аймаг дахь үндэсний бөхийн барилдаанд амжилт үзүүлсэн бөхийн цол чимэг баталгаажихгүй гэдгийг албаныхан мэдээлж байгаа билээ.