Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд цахилгааны под станц шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу долоодугаар сарын 7-ны 09.38 цагт ирсэн аж.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход под станцын дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 09:51 цагт зогсоож, 10:08 цагт бүрэн унтраасан байна.