Хуурай замын цэргийн ахлагч нар усан сааданд үүрэг гүйцэтгэхэд суралцжээ

Хуурай замын цэргийн ахлагч нар усан сааданд үүрэг гүйцэтгэхэд суралцжээ

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ахлагчийн хөгжлийн төв, Зэвсэгт хүчний 234 дүгээр анги хамтран Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн ахлагчийн бүрэлдэхүүнд “Тасаг, тоотоор усан сааданд үүрэг гүйцэтгэх нь” сургалтыг 21 өдрийн туршид амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн усны сургагч багш нарын зааварчилгаа дор “Сэлэнгэ” мөрнийг түшиглэн явуулсан юм. Үүнд 20 гаруй ахлагчийн бүрэлдэхүүн хамрагдсан бөгөөд тэд усанд сэлэлт, завьтай усны эргүүл, аврах ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж, бататгах хичээл гэсэн 5 сэдвийн хүрээнд онол, дадлага хослуулан суралцлаа.

Сургалтын төгсгөлд суралцагч нарт Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Мөнхбат, Хуурай замын цэргийн Ахлагчийн хөгжлийн төвийн дарга, тэргүүн ахлагч А.Баяртогтох нарын албаныхан чухал сэдвээр суралцаж, дадлагажсанд баяр хүргээд батламж гардууллаа.