Өнгөрсөн долоо хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 7, объектын гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид 25 иргэний аюулгүй байдлыг ханган, 2 тэрбум 76 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. 

Амралт, аялал зугаалгаар зорчихдоо бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр насны аюулгүй байдлыг ханган, зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж, гол, усны осол, гэнэтийн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр долоодугаар сарын 7,8 -ны өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэдээлж байна. Иймд цаг агаарын мэдээллийг өдөр бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагахыг зөвлөж байна. Иргэн та өөрийн болон ажиллаж байгаа газар, амьдарч байгаа орчныхоо аюулгүй байдлыг шалгаад нэг үзээрэй.