Хийлдэг завьтай салхинд туугдан нуурын эргээс холдсон охиныг эсэн мэнд аварчээ

Хийлдэг завьтай салхинд туугдан нуурын эргээс холдсон охиныг эсэн мэнд аварчээ

Говьсүмбэр аймаг, Шивээговь сумын “Хаялга” нууранд хийлдэг завиар тоглож байсан өсвөр насны хүүхэд салхинд туугдан нуурын эргээс холдсон тухай дуудлагыг долоодугаар сарын 06-ны өдрийн 18:40 цагт хүлээн авсан аж.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Э/ 14 настай, эмэгтэй/нь хийлдэг завиа оосорлож нуурын эргээс бэхэлсэн байсан нь тасран нуурын салхинд туугдан нуурын эргээс 100 метр холдсон байсныг ажиллаж эсэн мэнд нуурын эрэг дээр гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Иймд иргэн та хариуцлагатай аялж, өөрийн болон бусдын амь насыг хамгаалахад онцгой анхаарч, хийлдэг завийг аюулгүй ашиглаарай