ОУХМ Т.Санчирт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ

ОУХМ Т.Санчирт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ

Өнгөрсөн долоо хоногт сагсан бөмбөгийн 3х3-ийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл нарыг гавьяат тамирчин цол тэмдгээр шагнаж урамшуулсан. Улмаар тэд сагсан бөмбөгийн спортоос төрөн гарсан 4, 5, 6, 7 дахь гавьяат болсон юм.

Мөн ард түмний зүгээс гавьяат цол тэмдгээр шагнахыг хүссэн олон сагсчид байсны нэг нь ОУХМ Т.Санчир юм. Тэгвэл түүнийг гавьяат цол тэмдгээр шагнахаар болсон байна. Ийнхүү тэрбээр сагсан бөмбөгийн спортоос төрөн гарсан 8 дахь гавьяат болох нь. Тэрбээр өнөөдөр шагналаа гардах юм.