Боксын аварга шалгаруулах Дэлхийн цомоос Монголын хоёр тамирчин медаль хүртлээ

Боксын аварга шалгаруулах Дэлхийн цомоос Монголын хоёр тамирчин медаль хүртлээ

Казахстан улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн цомын тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож, хоёр жингийн ангилалд медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Г.Лундаа мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрээр тэмцээнийг гоц мөргөж эхэлсэн бөгөөд дараалан АНУ-ын тамирчинг 5:0 саналын харьцаатай, Киргизстаны тамирчинг 3:2 харьцаатай ялж, Японы шилдэг тамирчинг 3-р үед хүнд цохилтоор ялж финалд шалгарсан ч Бразилийн тамирчинд ялагдаж, мөнгөн медаль хүртэв.

Мөн тэмцээний 70 кг-ийн жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр БНСУ-ын тамирчинг 5:0 саналын харьцаатай, Шведийн тамирчинг 3:2 харьцаатай ялсан бөгөөд мөнгөн медалийн төлөө дахин Бразилийн тамирчинд 5:0 харьцаатай ялагдаж, хүрэл медаль хүртжээ.