Ард кино театрын хашаа салхинд нурж, хүн гэмтээх эрсдэл үүсгэсэн тул бүх хашааг буулгажээ

Ард кино театрын хашаа салхинд нурж, хүн гэмтээх эрсдэл үүсгэсэн тул бүх хашааг буулгажээ

Ард кино театрын хашааг буулгажээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгсөн байна.

Тэрбээр, “Эзэмшигч нь олон удаагийн шаардлага биелүүлээгүй, хашаа нь байнга хог хаягдлаар дүүрдэг, дотор нь хүн амьдардаг, арчлалт хамгаалалтгүй олон жил болсон тул иргэдийн аюулгүй, тохилог орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр эхний ээлжид нийтийн эзэмшилд барьсан байсан барилгын хашааг буулгалаа. Аюулгүй байдлыг хангаж цонхнуудыг битүүмжилнэ” гэжээ