Иргэн Г.Чинзориг нь авто засварын газарт нэгэн эмэгтэйд гар хүрч, улмаар өөрийн найз М.Т гэх залууг зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ.
Тодруулбал, Г.Чинзориг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ энэ оны зургаадугаар сарын 26 /2025.06.26/-ны өдөр Чингэлтэй дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто засварын газарт өөрийн найз М.Т-тэй маргалдаж, улмаар автомашины эд ангиар цохиж, биед нь хүнд гэмтэл учруулсан байдаг.
ВИДЕО: Бага насны хүүхэд үзэхийг хориглоно.
Пээ бараг алаад хаячихаж байгаа юм биш үү.Хажууд нь байгаа хүмүүс ямар арчаагүй юм бэ😬2 3лаа нийлээд нам дарчихгүй😬😬😬 pic.twitter.com/Isc82HvrQE
— Saruulhan🇲🇳 (@Saruulhan__) June 27, 2025
Тиймээс түүнийг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдэхийг завдсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, улмаар нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Харин хохирогч М.Т-ийн хувьд биеийн эрүүл мэнд нь хүндэвтэр, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа гэдгээ цахим орчинд мэдээлж лайв бичлэг хийгээд байна.
ВИДЕО:
Тэгж цохиулахад ингээд байж бдаг аа?????? Хий газар савж таарав уу? Яамай даа ямар ч гсн тийм найзаас холдсон нь дээр шүү. pic.twitter.com/Dgc2FEM9ZP
— Gerlee-𝕏 (@XGerlee) July 4, 2025
Тэгвэл найз М.Т-ийнхээ биед халдаж, хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж буй Г.Чинзориг нь таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурлын үеэр найзыгаа зодож, гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч, найзыгаа хохиролгүй болгоно гэдгээ мэдэгдсэн байна. Тодотговол тэрбээр "Би болсон үйл явдлыг хүлээн зөвшөөрч байна. Би найзтайгаа 6 жил найзалж байгаа бөгөөд найз маань намайг бүхий л талаараа тусалж дэмждэг. Би найздаа өс санаж яваагүй. Байр, машинаа зараад найзыгаа хохиролгүй болгоё" хэмээн мэдүүлжээ. Учир нь хохирогч М.Т нь "хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ" гэдгээ мэдэгдсэн байна.
Харин шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч Г.Чинзоригийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж санаатай алахыг завдсан гэмт хэрэгт холбогдсон яллагдагчаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэх нь тогтоогдсон гэж үзэж прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Г.Чинзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байдаг.