Хатуу хучилттай зам хийдэг компанийн хийж гүйцэтгээгүй ажлыг хийсэн мэтээр тайлагнасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хатуу хучилттай зам хийдэг компанийн хийж гүйцэтгээгүй ажлыг хийсэн мэтээр тайлагнасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас Л.Л холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газар “Иргэн Л.Л нь орон нутагт хатуу хучилттай замын барилгын ажлын хяналтын инженер, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа гүйцэтгэгч компанийн хийж гүйцэтгээгүй ажлыг хийсэн мэтээр тайланд тусгаж, хянан баталгаажуулж, улсын төсөвт 90.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 /Хөрөнгө завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,шилжүүлсэн байна” гэв.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө