Анхан шатны шүүхээс авлига, албан тушаалын хэргээр 6 сая төгрөгийн торгох ял болон нийтийн албан тушаалд томилогдох эрхээ 2.6 жилээр хасуулсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал яг одоо болж байна.
ШУУД:
Нийслэлийн Соёл урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Цэнд-Аюуш нар нь МҮОНРТ-ийн бэлтгэсэн контентыг өөрсдөө хийсэн мэтээр хуурамч бичиг, тайлан гаргаж, нийслэлийн төсөвт 108,9 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байдаг. Улмаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Цэнд-Аюушийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Отгонбаатар болон Э.Мөнхбаясгалан нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан юм. Харин тухайн шүүгдэгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсанаар тус хэргийг шүүх хурал болж буй юм.