Флоридагийн технологийн их сургуулийн "Пантерс" баг Н.Нандинхүсэлийг багтаа нэгтгэж буйгаа зарлажээ

Флоридагийн технологийн их сургуулийн "Пантерс" баг Н.Нандинхүсэлийг багтаа нэгтгэж буйгаа зарлажээ

Улаанбаатар хотноо болж өнгөрсөн FIBA 3×3 сагсан бөмбөгийн дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл өчигдөр /2025.07.01/ NCAA-ийн хоёрдугаар дивизонд харьяалалтай Флоридагийн технологийн их сургуулийн Пантерс баг Н.Нандинхүсэлийг багтаа нэгтгэж буйгаа зарлажээ.

Тус багийн ахлах дасгалжуулагч Эшли Рэйлигийн мэдэгдэлд "Бид холбон тоглогч Н.Нандинхүсэлийг багтаа нэгтгэж байгаагаа дуулгахад таатай байна. Тэр саяхан Монголын 3х3 шигшээ багаа манлайлан дэлхийн аваргын мөнгөн медальд хөтөлсөн. Н.Нандинхүсэлийн олон улсын туршлага, сагсан бөмбөгийн төлөөх хүсэл тэмүүлэл манай багийг талбай дээр болон талбайн гадна өөрчлөх болно" гэжээ.