3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгийн батламжийг гардуулна

3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгийн батламжийг гардуулна

Улаанбаатар хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн цомын тэмцээнээс Монголын эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн билээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нарыг Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнахаар болсон бөгөөд багийн дасгалжуулагч Канад мэргэжилтэн Стив Сер нарыг Төрийн одон, медалиар шагнахаар болсон юм. Иймд өнөөдөр дэлхийн медальт 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн эмэгтэй тамирчдыг Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч. Ундрам хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзахаар болжээ. Энэ үеэр Засгийн газрын мөнгөн шагналын батламжийг гардуулахаар болсон бөгөөд шигшээ багийн охидод Ерөнхий сайд нэрэмжит 500 сая төгрөгийн батламжийг гардуулан өгөхөөр болсон байна. Мөн Монгол Улсын Гавьяат тамирчин цол, тэмдгийг өнөөдөр /2025.07.02/ 11.00 цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн их танхимд гардуулах аж.