Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбар өнөө өглөө 07:00 цагт зарагдаж эхэлсэн. Улмаар нэг цагийн дотор зарагдаж дуусчээ. Зохион байгуулах хорооноос нэг иргэнд хоёроос дээш тасалбар олгохгүй гэж мэдээлж байсан. Гэвч нээлтийн тасалбар богино хугацаанд enaadam.mn сайтаар зарагдаж дууссан байна. Харин нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарыг ticket.mn сайтаар авах боломжтой.
Сонирхуулахад, баяр наадмын нээлтийн ёслол, бөхийн барилдааны тасалбарыг багцаар нь суудлаасаа хамаарч 100000, 1300000, 150000 төгрөгийн үнэтэй худалдсан бол долоодугаар сарын 11-ний орой нээлтийн тоглолтыг давтах бөгөөд энэхүү тоглолтын тасалбарыг 80 мянган төгрөгөөр борлуулна.