Дэлхийн Математикийн уралдаанд найман настай, 2-р ангийн сурагч Г.Хүслэн охин тэргүүлж, алтан медаль хүртжээ.
Дэлхийн Математикийн тэмцээн 2025 оны зургаадугаар сарын 25-нд Тайландын Бангкок хотод болсон. Тус тэмцээнд алт, мөнгө, хүрэл, медальтай орон орны шилдэг тоочид өрсөлдсөнөөс монгол охин Г.Хүслэн 32 орны хүүхдүүдээс шалгарч ийнхүү дэлхийн тэмцээнээс тэргүүн байрыг эзэлсэн байна.