“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

"Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болж, тус компанийн 2024 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ.
 
Хуралд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Геологи үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуян, Нэгдсэн стратеги, санхүүгийн удирдлагын газрын дарга Б.Батбаяр, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Л.Наранчимэг болон “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн удирдлагууд оролцлоо.
"Эрдэнэс Оюу Толгой" ХХК нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах чиглэлээр үндсэн дөрвөн зорилгын хүрээнд 72 үйл ажиллагааг хэрэгжүүлжээ.
 
Тухайлбал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан 14 мега төслийн нэг “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийн тодотгол боловсруулах ажлыг эхлүүлж, Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд “Менежментийн гэрээ”-г шинэчлэх тохиролцоонд хүрсэн байна. Хурлын төгсгөлд, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн компанийн засаглал болон санхүүгийн тогтвортой байдалд анхаарал хандуулж, үндсэн үйл ажиллагааг илүү сайжруулах зөвлөмж өглөө.