Д.Батлут: Тухайн хоёр алба хаагчийн хувийн зөрчлийн улмаас ийм хэрэг гарсан гэж таамаглаж байна

Д.Батлут: Тухайн хоёр алба хаагчийн хувийн зөрчлийн улмаас ийм хэрэг гарсан гэж таамаглаж байна

Өнгөрсөн долоодугаар сарын 9-ны өдөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Ц.Л ажлаасаа гараад хоёр сарын турш сураггүй болсон тухай мэдээлэл цахим сүлжээгээр түгсэн. Харин уг алба хаагчийг амь хохирсон байдалтай олсон бөгөөд түүнтэй хамт ажилладаг байсан “Г” гэгч амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй байгаа юм. Харин уг хэргийн талаар Батлан хамгаалах яамны сайд Д.Батлут байр сууриа илэрхийлжээ.

БХЯ-ны сайд Д.Батлут “Амь хохирсон алба хаагчийн хувьд хамгийн сүлд харуулаар үүрэг гүйцэтгээд амарсан байсан. Тухайн хоёр алба хаагчийн хувийн зөрчлөөс болсон байх гэсэн таамаг байна. Хохирогч долоодугаар сарын 17-ны өдөр жижүүрт гарах байсан ч ирээгүй учир арга хэмжээ авсан байсан.Цаашдаа ч ажилдаа ирэхгүй байсан тул ангийн захирагч нар долоодугаар сарын 22-нд ар гэрт нь хандсан байсан. Амь хохирогчийн  хувьд Суданд 13-р ээлжээр үүрэг гүйцэтгэж, сүүлд 032-р ангид ажиллаж байсан. Нөгөө залуугийн талаар мэдээлэл байхгүй. Хэрэг зөрчил амралтын үед, манай анги байрлалаас гадна үйлдэгдсэн” гэлээ.