Импорт тоглогчдодоо "гологддог" байсан сагсан бөмбөгийн лигт "NBA"-ийн одууд өрсөлддөг болсон нь хөгжлийн хамгийн том илрэл болж байна

Импорт тоглогчдодоо "гологддог" байсан сагсан бөмбөгийн лигт "NBA"-ийн одууд өрсөлддөг болсон нь хөгжлийн хамгийн том илрэл болж байна

Монголын сагсан бөмбөг 10 гаруй жилийн хугацаанд хуваагдал, талцлын дунд явсаар 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо нэгдэж 2022 онд “Нэгдсэн дээд лиг”-ийг зохион байгуулж байсан билээ. Харин тус хоёр холбооны хуваагдал монголын сагсан бөмбөгийн хөгжилд маш том ухрал болсон бөгөөд энэ хуваагдлын үр дүнд “Олон улсын сагсан бөмбөгийн холбоо” буюу ФИБА-гаас Монгол Улсын шигшээ багийг олон улсын чанартай тэмцээнд оролцуулахыг хориглосон байдаг.

Харин 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Сагсан бөмбөгийн холбоо албан ёсоор нэгдэж холбооны ерөнхийлөгчөөр Г.Батцэнгэлийн сонгож байсан. Энэ үеэс эхлэн монголын сагсан бөмбөг маш хурдтайгаар хөгжиж эхэлсэн.

-ХЭДХЭН ЖИЛИЙН ӨМНӨ УР ЧАДВАР ӨНДӨР ИМПОРТУУД МОНГОЛЫН ЛИГТ ТОГЛОЖ БАЙГААГАА БУСДАД МЭДЭГДЭХИЙГ ХҮСДЭГГҮЙ БАЙСАН-

2021 онд “Нэгдсэн дээд лиг”-ийг Спортын төв ордонд зохион байгуулж байсан бол 2022 оноос лигийг “UG Arena” гэх шинэхэн ордонд зохион байгуулж эхэлсэн. Сагсан бөмбөгийг үзэх үзэгчдийн орчин, тав тух сайжрахаас гадна, стандартад нийцсэн ордон учир олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулж, Монгол Улсын шигшээ баг анх удаа талбайн давуу талтай тоглож байсан билээ. Үүнийг дагаад лигийн тамирчдын ур чадвар сайжирч, гаднаас ирэх импортуудын түвшин нэг биш хэд хэдэн шат ахисан байдаг.

Тухайлбал, АНУ-ын сагсан бөмбөгийн мэргэжлийн лиг болох “NBA”-т тоглож байсан Даймонд Стөүн, Орландо Жонсон, Клиантони Өрли зэрэг тоглогчид манай улсын лигт ирж, сагсан бөмбөг сонирхогчид зурагтаар л үздэг байсан тоглогчоо ойроос харах боломж гарсан юм. 

Гэхдээ эдгээр тоглогчдын хувьд монголын дээд лигт тоглож байгаа гэдгээ хувийн цахим хуудастаа нийтлэх, бусдад харуулахаас аль болох зайлсхийдэг байв. Яагаад гэвэл эдгээр тамирчдын хувьд дараа дараагийн улсын лигт тоглохоор гэрээ хийх үед монголын лигт тоглож байсан гэвэл цалин, нэр хүнд унана гэж хэлдэг талаар зарим багийн эзэд дурдаж байсан юм.

Тодруулбал, “NBA”-ийн доод лигт тоглож байсан Кайри Уокер 2024 монгол тоглож байх хугацаандаа ямар нэгэн лигийн болон монголд байгаа эсэх талаар огт хувийн цахим хуудамдаа мэдээлдэггүй байсан юм. Түүний хувьд инстаграмм дээр “NBA”-ийн олон од тоглогч нартай дагалцдаг байсан учир монголд тоглож буйгаа мэдэгдмээргүй байгаа хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байсан юм.

-БАГУУД ДЕМАРКУС КАЗИНС, ДУАЙТ ХОВАРД ЗЭРЭГ ОД ТОГЛОГЧДОД ХАНГАЛТТАЙ ЦАЛИН ӨГӨХ ЧАДАМЖТАЙ БОЛСОН НЬ САГСАН БӨМБӨГИЙН ХӨГЖЛИЙН ТОМ ШАЛТГААН-

Тэгвэл импорт тоглогчдын тус бодлыг сүүлийн хоёр жилийн хугацаанд “Үндэсний дээд лиг”-т тоглосон “NBA” од Демаркус Казинс өөрчилсөн байдаг. Тэрбээр монголд тоглож байгаагаа ямар байдлаар нууцлаагүй бөгөөд өөрийн цахим хуудасдаа “Сэлэнгэ Бодонс” багтай гэрээ байгуулсан даруйдаа мэдэгдэж байсан.

Энэ талаар АНУ-ын спортын хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллага болон “ESPN”-ээр мэдээлж байв.

Мөн өнгөрсөн зургаадугаар сард Ш.Энхийн-Од “NBA”-д элсэх сонгон шалгаруулалтад оролцож хараахан сонгогдоогүй ч “NBA Summer league”-т “Orlando Magic” багаас тоглосон нь монголын сагсан бөмбөгөөр хичээллэж байгаа залууст том жим болж өгсөн билээ.  Мөн Японы лигт А.Азбаяр энэ улиралд тоглохоор гэрээ байгуулсан гэх мэт гадны лигүүдэд тоглож байгаа тамирчид их болсон.

Монголын сагсан бөмбөгийн лиг хэдэн жилийн өмнө нэр хүнд тааруу, зарим импортууддаа голлогддог байсан ч Сагсан бөмбөгийн холбоо болон багийн эзэд, ивээн тэтгэгч байгууллагын үр дүнд өндөр түвшний ур чадвартай тоглогчдыг хангалттай цалинг өгч чадахаар хэмжээнд очсон байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Демаркус Казинс эхний улиралдаа 1 сая ам.долларын цалингаар тоглосон, харин хоёр дахь улиралдаа 500 мянган ам.доллароор монгол тоглосон гэж мэдээлдэг. Харин энэ жил ирэхээр болсон Дуайт Ховард улирлын эхнээс тоглолтод оролцохгүйгээр хава болох хасагдах шатанд тоглоно хэмээн 250 мянган ам.доллароор гэрээ байгуулсан байж магадгүй байна. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө