УИХ-ын ээлжит бус чуулганаар 2027 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Засгийн газар энэ удаагийн төсвийн тодотголоор ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг өсгөхөд шаардлагатай хөрөнгийг төрийн өмчит компаниудын ногдол ашиг зэрэг эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцож байгаа юм. Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Улсдаа 20 гаруй жил ажиллаж, татвар төлсөн өндөр настнууд 769 мянган төгрөг авч байгаа дээр нь суурь тэтгэвэр гээд шинэ хуулийнхаа дагуу 300 мянган төгрөг нэмэхээр инфляц өдөөнө гэж шүүмжлээд байгааг ойлгохгүй байна. Төрийн өмчит компаниуд дээр хуримтлагдсан байгаа ногдол ашгийг ахмадуудад, цалин хөлсөнд нь өгчихөөр юу нь болохгүй байгаа юм. Ногдол ашгаа авахгүй, компаниуддаа байлгаад байвал тэд хэрэгтэй, хэрэггүй зүйл санхүүжүүлээд л дуусгана. Ард түмнээсээ таван цаас харамлаад яах юм” гэлээ.
ВИДЕО: