“Тэнгэрийн хүү” жүжгийг Санкт-Петербургийн үзэгчид 13 минутын турш алга ташин хүлээн авчээ

“Тэнгэрийн хүү” жүжгийг Санкт-Петербургийн үзэгчид 13 минутын турш алга ташин хүлээн авчээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчид театрын урлагийн дэлхийн чиг хандлагыг тодорхойлогчдын нэг гэгддэг “Александринский” театрын тайзнаа МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжиг амжилттай тоглож, Санкт-Петербургийн үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

Тус жүжиг нь дэлхийн театрын чиг хандлагыг тодорхойлогч экспертүүдийн саналаар сонгон бүрдүүлдэг “Александринский” театрын олон улсын театрын фестивалийг албан ёсоор нээж буйгаараа онцлог юм.

Тоглолтын дараа үзэгчид уран бүтээлчдийг 13 минутын турш халуун алга ташилтаар хүлээн авч, уран бүтээлчид гурван удаа тайзнаа гарч ирэн талархал илэрхийлсэн байна. 

“Тэнгэрийн хүү” жүжгээр дамжуулан Монголын түүх, өв соёл, үндэсний онцлогийг дэлхийн театрын тайзнаа толилуулж буй нь Монголын уран бүтээлчдийн хувьд олон улсын тавцанд гарсан томоохон үйл явдал болж байна.

ВИДЕО: 




Өнөөдөр хонь өдөр

6 цагийн өмнө