Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д зохион байгуулагдаж буй “China Mining-2026” арга хэмжээнд оролцож байх үеэрээ “Монголиа Фойсон Энержи” компанийн хөрөнгө оруулагчтай уулзжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа мэдээлэхдээ газрын тосны хайгуулын талбайд гарсан асуудалтай холбогдуулан компанийн хөрөнгө оруулагчтай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулсан байна.
“Монголиа Фойсон Энержи” компани Монгол Улсын Засгийн газарт хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаад талархал илэрхийлсэн бөгөөд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр болсон байна. Мөн тус компани маргаашнаас өрөмдлөгийн ажлаа эхлүүлэхээр болжээ.
Г.Дамдинням сайд “Монгол Улсад хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг Монголын төр засаг хамгаалах болно. Дотооддоо хангалттай газрын тостой болох ажилд бүх боломжоо дайчлан ажиллана” хэмээжээ.
“Монголиа Фойсон Энержи” ХХК нь Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Матад, Хөлөнбуйр болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь Хэрлэнтохой XXVIII талбайд газрын тосны хайгуул хийх эрхтэй. Тус компани Монгол Улсын Засгийн газартай 2024 оны арваннэгдүгээр сарын 21-нд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан бөгөөд найман жилийн хугацаанд хайгуулын ажилд 49.7 сая ам.долларын хөрөнгө оруулж, 13 цооног өрөмдөхөөр төлөвлөсөн байна. Тус компанийн Хэрлэнтохой XXVIII талбайд наймдугаар сарын 14-нд Г.Адилбиш, Г.Солонго нарын "этгээдүүд" очиж, хайгуулын ажлыг зогсоохыг шаардсан талаар бид мэдээлж байсан билээ. ЭНД ДАРЖ УНШИНА УУ.