“Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт энэ долоо хоногт Монгол Улсад ирэхээр төлөвлөж байна.
Тэрбээр Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсоноос хойш нэг жилийн босгон дээрээ Монголд ирж, Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын сайд нартай уулзахаар төлөвлөжээ.
Саймон Троттын Монголд хийх айлчлалаар Засгийн газар болон “Рио Тинто” группийн хоорондын хамтын ажиллагаа, Оюу толгойн төсөлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.
Саймон Тротт нь 2025 оны наймдугаар сард “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд үүнээс өмнө тус компанийн төмрийн хүдрийн бизнесийг удирдаж байсан юм. Тэрбээр Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа “Рио Тинто”-гийн зэс, литийн томоохон төслүүдийн хөгжүүлэлтэд анхаарч, төслүүд хэрэгжиж буй улс орнуудын төрийн тэргүүнүүдтэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж ирсэн байна.