Цэцэрлэг, сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг 2026-2027 оны хичээлийн жилээс буюу аравдугаар сарын 1-нээс өмнө улс орон даяар эхлүүлж, хүүхэд багачуудыг үе шаттай хамруулахаар болжээ.
Энэ хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн эмч нарыг “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг”-ийн сургагч багшаар бэлтгэжээ. Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн иж бүрэн үнэлгээнд чиглэж байгаагаараа онцлогтой аж. Тухайлбал, хүүхдийн өсөлт хөгжил, харааны чадал болон хараазүй, зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээ, нурууны муруйлт, хавтгай тавхай, хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг илрүүлэх, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ зэрэг үзлэг, тандалтыг хийнэ.