Т.Аубакир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх хэлэлцээрийг түр зогсоосон

Т.Аубакир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх хэлэлцээрийг түр зогсоосон

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо наймдугаар сарын 17-ны өдөр хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 26.3 хувиар нэмэгдүүлэн нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэсэн. 

Тэгвэл ажил олгогчид болон төрийн зүгээс инфляц өдөөнө гэж үзсэн учир энэ  хэлэлцээрийг түр зогсоохоор болсныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өчигдөр мэдээлсэн. Тэрбээр "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох субъект нь улсын гурван талт хэлэлцээр гэж байдаг. Үүнд, төр, ажил олгогч, ажилтны төлөөлөл багтана. Бид өнгөрсөн хугацаанд улсынхаа хэлэлцээрийг хийсэн. Төр болон ажил олгогчдын зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох нь эдийн засгийн инфляцийг өдөөнө. Ажил олгогч нартаа амаргүй байна гэдгийг ажил олгогч тал маань зөвшөөрөхгүй байгаа юм. Тийм учраас энэ хэлэлцээр маань түр зогссон байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэх үүрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг УИХ, ЗГ дангаараа шийддэггүй" хэмээн ярилаа.