Б.Барслхагва тэргүүтэй Монгол жүжигчдийн тоглосон Японы “Vivant” цуврал "Tokyo Drama Awards 2024" наадмаас Гран-при шагналыг хүртжээ

Б.Барслхагва тэргүүтэй Монгол жүжигчдийн тоглосон Японы “Vivant” цуврал "Tokyo Drama Awards 2024" наадмаас Гран-при шагналыг хүртжээ

"TBS" телевизийн "VIVANT" олон ангит кинонд Японы кино урлагийн "А" зэрэглэлийн алдартай уран бүтээлчид болох Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи тэргүүтэй одод тоглож, Монгол Улсад хоёр сар орчим зураг авалт хийсэн юм. 

Уг бүтээлд Монголын жүжигчдээс Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр зэрэг дөрвөн уран бүтээлч дүр бүтээсэн. Тэгвэл Монголд зураг авалтаа хийсэн "VIVANT" кино энэ оны аравдугаар сарын 28-нд Токио хотноо болсон "Tokyo Drama Awards 2024" арга хэмжээнээс олон ангит жүжгийн төрөлд гран при шагнал хүртжээ. Сонирхуулахад, Уг арга хэмжээ нь 17 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд Японы Продюсеруудын холбоо болон Японы Телевизүүдийн холбооны продюсеруудын саналаар сонгож олгодог аж.