Г.Батсайхан: Шинэ хуулиар яармаг бие даасан хот болон хөгжинө

Г.Батсайхан: Шинэ хуулиар яармаг бие даасан хот болон хөгжинө

НИТХ-ын сонгуулийн 8-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Батсайханы Хан-Уул дүүргийн иргэд сонгогчтой хийх уулзалт үргэлжилж байна. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль, УИХ-аас баталсан Хот байгуулах тогтоолын дагуу Яармагийг бие даасан хот болгон хөгжүүлэхээр хуульчилсан.

Энэ хүрээнд Яармагт нүсэр бүтээн байгуулалт өрнөх тухай танилцуулав. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр Яармагийн гэр хороололд дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэж, их бүтээн байгуулалт өрнөнө. Энэ хүрээнд Яармагийн одоогийн байгаа гэр хорооллыг “20 минутын хот” концепцийн хүрээнд төлөвлөн хөгжүүлэхээр болжээ.

Энэ талаар Г.Батсайхан “Яармагийн гэр хорооллыг шинэчилж, эрс өөрчлөлт хийгдэнэ. Эхний ээлжинд дэд бүтцээ шийдэж, улмаар бүтээн байгуулалтын шат дараалалтай ажил явагдана. Би инженер хүний хувьд иргэнд ээлтэй төлөвлөлт, стандартын шаардлага хангасан бүтээн байгуулалтыг цогцлооход хатуу шаардлага тавьж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа” хэмээн хэлсэн юм.